ДЭЛХИЙНИЙГЭМ

СОНГУУЛИЙН ЯВЦ: Пеннсилвани мужид Жо Байдэн тэргүүлж эхэллээ

Хэдхэн хоногийн өмнө хагас сая гаруй саналын илүүгээр Дональд Трамп тэргүүлж явсан улаан муж Пеннсилвани одоо цэнхэртжээ.

Одоогийн байдлаар Байдэн 3.323.995 Трамп 3.304.504 саналтай байна. Пеннсилвани мужийг Байдэн хожвол тэрээр ерөнхийлөгч болох билээ.

Мөн Жо Байдэн Жоржиа мужид тэргүүлж эхэлсэн гэдгийг бид өмнө нь мэдээлсэн. Гэвч албаныхан Жоржиад дахин тоололт явуулна гэж мэдэгдсэн юм.

Невада мужид Байдэн 632.558, Трамп 609.901 саналтай тоололт явагдаж байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр тоолоогүй хэдэн арван мянган санал байгаа аж. Саналын хуудас тоололт сунжирч буйн шалгаан нь шуудангаар ирэх саналын урьдчилсан хуудсууд удаж байж ирж байгаатай холбоотой. Нөхцөл байдлыг харвал санал тоололт дахин сунжирч, хариу дараагийн долоо хоногоос наашгүй байна.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button