НИЙГЭМ

Үс засуулвал эд эдлэл, идээ ундаа олдоно

БИЛГИЙН ТООЛЛЫН 23 /2020.11.08 / НЯМ ГАРАГ

НАМРЫН АДАГ ӨЛЗИЙТ УЛААН НОХОЙ САРЫН ДОЛООН УЛААН ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Аргын тооллын 11 сарын 8, Адъяа гараг. Билгийн тооллын 23, Үнэг одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 7 цаг 48 минутад мандан, 17 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button