НИЙГЭМ

Ж.Амгалан: Алтанбулаг боомтоор халдвар тархах эрсдэлтэй байна

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллийн үеэр ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр "Бид одоо ОХУ-ын хил залгаа хэсгээ онцгойлон анхаарах шаардлагатай байна. Энэ хүрээнд УОК-ын шийдвэрээр Алтанбулаг, Боршоо, Цагааннуур боомтуудад аюул, эрсдлийн судалгаа хийсэн.

Баян-Өлгий аймгийн Цагааннуур болон Увс аймгийн Боршоо боомтын аюул эрсдэлийн үнэлгээг хийж, сэжигтэй гэж үзсэн долоон тохиолдлыг тусгаарлан шинжилгээ хийхэд сөрөг буюу халдваргүй гарсан. Энэ нь одоогийн байдлаар тус аймгуудын нутагт коронавирусийн халдвар гараагүй гэсэн үг. Алтанбулагийн боомт маш хүнд нөхцөлтэй байна. Алтанбулаг боомтоор ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэд боломжтой бол аль болох ачаа тээврээ галт тэргээр зөөхгүй бол эрсдэл өндөр байна.

Магадгүй энэ өндөр эрсдэл удахгүй аюултай байдал руу шилжиж болзошгүй байгаа тул өнөөдөр цагдаагийн байгууллагаас тодорхой саналуудыг бэлтгэж УОК-ын Шуурхай штаб, УОК-д өгч байна. Мөн Алтанбулаг боомтын хөдөлгөөн, Алтанбулаг суманд амьдардаг иргэдийн дунд тандалт судалгаа хийж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button