Нийгмийн

Баянхонгорчууд малын ногоон тэжээлийг хөрсгүй тариалалтаар ургуулж байна

Баянхонгор аймагт гидропоник буюу ямар нэг хөрсгүй орчинд ургуулсан малын ногоон тэжээл бэлдэж эхлээд байна. Энэ аргын давуу тал нь тариалсан нэг кг тэжээлээс маш богино хугацаанд дунджаар 5 дахин их ургац авах боломжтой. Мөн тусгайлсан хөрс шороо болон ажиллах хүч, техник шаардахгүй юм.

Аргачлалын хувьд арвай буудай болон овьёосыг хавтгай гадаргуу тавиурт чийглэж дулаан орчинд үрслүүлэн ургуулдаг гэж болох. Ургацаар нь ядарч сульдсан болон онд оруулах малаа тэжээх туршилт амжилттай болоод байгаа. Мэргэжлийн хүмүүсийн судалгаагаар тус ногоон тэжээлийн 92 хувь нь малд шим болж, тарга хүчинд сайнаар нөлөөлдөг аж.

Одоогоор аймгийн Засаг даргын нөөцөөс 81,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 80 тн улаан буудайн үрийг худалдан авч, 10 тн-ыг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага аж ахуйн нэгжүүдийн оролцоотой тариалжээ.

Нэмж 70 тн-ыг тусгай байранд тариалж өдөрт 5-6 тн ургац, нийт 231 тн ургац авахаар 46,0 сая төгрөгийг санхүүжүүлнэ.
Ногоон тэжээлэн ургацыг 11 дүгээр сарын 20-ноос эхлэн шаардлагатай сумдад хуваарилан тараахаар төлөвлөжээ.

Энэхүү санаачилгыг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан гаргаж, ИТХ-ын дарга Д.Энхбат дэмжсэнээр эхлүүлсэн юм. Хонгор нутгийнхан ч байгалийн бэрхшээлд сөхрөлгүй, элдэв шалтаг тоочиж суулгүйгээр өвөл хаврыг өнөтэй давахаар хүчээ нэгтгээд байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. Тэгвэл ийм тэжээлээр бордсон гэдгээ мах болон сүүн бүтээгдэхүүн зарахдаа заав#### бичгээр шошго тавьдаг зохицуул####ттай болох хэрэгтэй. Бэлчээрийн өвч идэх үүнийг идэх 2 ш#### өөр ! Тиймээс худ####дан авагч яг юу идсэн м####ын мах вэ гэдгийг мэдэх эрхтэй. Үүнд холбогдогдох мэргэжлийн байгууллага хурдан анхаар#### хандуулах ! 2. Би гэртээ ийм хөрсгүй ургуулах аргаар өнгөрсөн хавар сонгино ургуулж үзсэн. Харахад сонгино сайхан ургасан мэт боловч ЯМАР Ч АМТГҮЙ NEUTRAL 0 байсан. Тиймээс хөрс чух#### ! Хөрснөөс шим тэжээлээ авдаг.

  2. Юм хийсэн хүмүүсээ битгий өөчилж муулдаа. Ямар ч байсан хахир өвлийн хүйтэнд хэдэн м####аа хараар байт#### өлсгөөдп ####чихгүй өл з####гуулж урин хавартай золгуулчихв#### том хэрэг ээ

    1. Бодит үнэнийг сонгиноор жишээ болгон хэлж байна. Сонгино амтгүй байсан бол энэ өвс бас амтгүй байх магадл#### өндөр. Муулаагүй өөчлөөгүй. Ийм тохиолдолд ийм тэжээлээр бордсон гэдгээ мэдээж хэрэглэгчийн эрх ашгийг хамга####ахын тулд з а а в а л дурдах ! Эсвэл з####хуур а л г үй доор нь жоохон сайн бордсон шороо хийх ! Ер нь бол худа л д ан авагчид бэлчээрийн м####ын мах уу эсвэл юуных вэ гэдгийг мэдэх ########шгүй шаардлагатай. Хүсвэл чи ч гэсэн сонгино ургуулаад өөрөө идээд үзээч ! Чамд сонгино бүү хэл юу ч амтагдахгүй.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button