ХУУЛЬ

Иргэний аминд хүрсэн гэх цагдаа нарын хэргийг прокурорт буцаалаа

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйл /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/-ийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Өлзийжаргал, Т.Ууганбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.

Улмаар шүүгдэгч Б.Өлзийжаргал, Т.Ууганбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Хэргийг сануулбал, өнгөрсөн есдүгээр сард Төв аймгийн Угтаалцайдам суманд “Ёл тариа” ХХК-ийн захирал Г-г Угтаалцайдам сумаас дээрх хоёр албан хаагч автомашиндаа суулган ойролцоо байдаг Атар сумруу согтуурлын зэргийг нь тогтоолгохоор авч явсан байдаг. Энэ үедээ замдаа маргалдаж, улмаар Г нь амиа алдсан юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button