Нийгмийн

Хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байхыг нийт иргэдэд анхааруулж байна

Монгол Улсад коронавируст COVID-19-ийн халдварын шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбоотой цахим орчинд мэдээллийн эх сурвалж нь тодорхойгүй олон нийтийг төөрөгдүүлэх худал мэдээ, хувь хүний нууцад хамаарах хүний овог, нэр, регистрийн дугаар, гэр бүлийн мэдээлэл, гэрийн хаяг зэргийг нийтэлж, олноор түгээн хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байхыг нийт иргэдэд анхааруулж байна.

Таны түгээсэн сөрөг, ташаа мэдээлэл нь бусдын эрхийг бүдүүлгээр зөрчиж, нийгэмд талцал, үймээн самуун үүсгэж, ялгаварлан гадуурхалтыг дэвэргэх эрсдэлтэй тул иргэний үүрэг, хариуцлагаа ухамсарлан цахим орчинд соёлтойгоор оролцоно уу. Эгзэгтэй цаг үед тусгаарлалт, хорио цээрийн дэглэмд хамрагдсан хүн бүр иргэний үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, нийтийн эрх ашгийн төлөө эрх бүхий байгууллагуудаас өгсөн заавар, зөвлөмжийг чандлан сахиж, олноороо үймж цугларахгүй байх, шинэ коронавирусын халдвараас өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ хамгаалж, урьдчилан сэргийлж, Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу иргэний журамт үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийг уриалж байна.

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button