Нийгмийн

МУБИС-ийн хоёр оюутан халдвар авсан гэх мэдээлэл ҮГҮЙСГЭГДЭВ

Тусгаарлалтаас гарсан олон улсын тээврийн жолоочийн эхнэр, ээж, МУБИС-д сурдаг оюутан дүүгээс нь коронавирүс илрээд буй. Үүнтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос хөл хориог эрчимжүүлэх шуурхай арга хэмжээг авч ажиллаж байгаа юм.

Өнөөдөр МУБИС-ийн оюутны байруудад хөл хорио тогтоож, коронавирус илэрсэн оюутантай хамт тэмцээнд орсон оюутнуудыг гэртээ сайн дураараа тусгаарлалт үүсгэхийг албаныхан сануулаад байсан. Улмаар өнөөдөр орой зарим телевизээр МУБИС-ийн хоёр оюутнаас коронавирус илэрч, өндөр хэмийн халуунтай зургаан оюутныг тусгаарласан талаар мэдээлсэн. Уг мэдээг манай редакци авч мэдээлсэн хэдий ч албаныхан үгүйсгэсэн тул редакцийн зүгээс мэдээллийг идэвхгүй төлөвт шилжүүлсэн болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button