НИЙГЭМ

МУБИС-ийн оюутны II байранд хөл хорио тогтоожээ

“Энх саран” сувилалд 21 хоног тусгаарлагдан гарснаас хойш дөрөв дэх хоног дээрээ коронавирусийн халдвар авсан нь батлагдсан иргэн Д-гийн ойрын хавьтал болох эхнэр, ээж, дүү нарынх нь шинжилгээ эерэг гараад буй. Дүү Э нь МУБИС-ийн гуравдугаар түвшний оюутан бөгөөд сургуулийн орчинд олон нийтийг хамарсан хэд хэдэн үйл ажиллагаанд оролцсон нь ил болсон.

Тэгвэл өнөөдөр МУБИС-ийн оюутны II байранд хөл хорио тогтоож, орох гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ. Халдвартай нь батлагдсан оюутан Э тус байранд амьдардаг байсан гэдэг мэдээлэл байна.

Тус сургуулийн нэг, хоёрдугаар түвшний хоёр оюутнаас мөн халдвар илэрч, зургаан оюутан халуурсан байдалтай ХӨСҮТ-д хандсан тухай мэдээлэл хэвлэлийн байгууллагуудаар хөвөрсөн. Удахгүй УОК хийгээд Засгийн газар хуралдаж дуусаад мэдээлэл хийхдээ уг мэдээллийн үнэн мөнийг эцэслэх юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button