НИЙГЭМ
Л.Амбасэлмаа: Ойрын 73, дам 2000-аад хавьтлыг илрүүлсэн
Өнөөдөр /2020.11.11/ УОК хуралдаж, дараа нь мөн Засгийн газар ээлжит бусаар хуралдсан. Ингээд хэсэг хүлээлгэсний эцэст хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийг эхнээс нь танилцуулж байна.
УОК-ын дарга Я.Содбаатар улс орон даяар тав хоногийн бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн талаар мэдээлсний дараа ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Л.Амбасэлмаа дараах зүйлийг ярилаа.
“Халдвар голомтлон гарч, дөрвөн тохиолдол бүртгэгдлээ. Ойрын хавьтал болох 73 хүнийг илрүүлэн тусгаарлалаа. Энэ бол халдвар авсан хүнтэй амны хаалтгүй 1.5-2 метрийн зайд ойртсон, харьцсан хүмүүс. Цаашлаад дам хавьтлын 2000 орчим хүнийг илрүүлсэн. Бүгдээс нь халдвар илрэхгүй гэж ард иргэддээ хэлэхэд хэцүү байна”.
Мэдээллийг үргэлжлүүлэн хүргэхээр ажиллаж байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.