НИЙГЭМ

Япон улсаас 146 иргэн эх орондоо ирлээ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өчигдөр буюу энэ сарын 11-ний өдрийн 09:30 цагт Япон улсаас иргэдээ татан авах Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ502 дугаарт аяллын онгоц Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас нисэж, мөн өдрийн 23:00 цагт Улаанбаатарт эргэн газардлаа.

Тус онгоцоор 146 иргэн эх орондоо ирсэн юм. Эдгээр иргэдийг “Корпорейт”, “Кемпински”, Вен зоу” зочид буудлуудад тусгаарлаад байна.

Түүнчлэн арвандүгээр сарын 12,13-нд хийгдэх байсан тусгай үүргийн нислэгүүдийг Улсын онцгой комиссын шийдвэрээр цуцалсан билээ. 

Тэгвэл цаашид цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан тусгай үүргийн нислэг үйлдэх эсэхийг шийдвэрлэхээр боллоо гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. 

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. УрЬдах вирусээ яая гэж байж бас юун японоос 146 иргэн бэ. Хэн нэгний хамаар####тай хүмүүсээс болж монголчууд сүйрлийн ирмэг дээр ирээд байна. Одоо жаахан завсарлаж болдоггүй юмуу. Өдөрт хэд хэдээрээ илрээд байхад ард иргэдээ боддоггүй юм байх даа. Короно тоглоом биш гэдэг нь дэлхий даяар зарлагдаад байна шүү. 3 сая хүнээс өдөрт 5 тохиолдол гэдэг 30 сая хүнээс 50 тохиолдол гэсэн үг. Манай улсын хувьд өндөр тоо юм бишүү

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button