Д.Дэмбэрэлнямбуу: Тусгаарлалтаас гараад заавал сайхан дуу хийж, ард түмэндээ зориулна аа

Коронавирусийн халдвар илэрсэн 29 настай Д энэ сарын 08-нд “Улаанбаатар палас”-т тоглосон “Хархан нүдэн” тоглолт үзсэн талаар бид мэдээлсэн. Тухайн жолоочийн ойрын гурван хүнээс /эхнэр, ээж, дүү/ халдвар илрээд буй. Одоогийн байдлаар ойрын хавьтал болох 73 хүнийг тусгаарласан бөгөөд Хар нүдэн тоглолтыг зохион байгуулсан дуучин гэр бүл, ах дүү, хамаатан садангаараа тусгаарлалтын байранд байгаа аж.
Тэрбээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тоглолтыг минь үзсэн, халдвар илэрсэн хүмүүстэй хамт байсан, уулзсан, гар барьсан хүмүүс байвал заавал сайн дураараа очиж шинжилгээ өгөөрэй. УОК, ЭМЯ-ны заавар зөвлөгөөг сайн дагаарай, амны хаалтаа зүүгээрэй. Тоглолтыг минь үзсэн хүмүүсийн шинжилгээ “Сөрөг” гараасай гэж залбирч сууна. Тусгаарлалтаас гараад заавал сайхан дуу хийж, ард түмэндээ зориулна аа” гэсэн байв.

Түүний шинжилгээний хариу хариу эцсийн байдлаар өнөөдрийн 12.00 цагт гарах юм.
Э.СИЙЛЭН