НийгмийнНИЙГЭМ

О.Осоржамаа: Намайг хүн амины хэрэгт ШАЛГАЖ БАЙГАА ГЭДЭГ ХУДАЛ

Энэ сарын 10-нд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт, өглөөний 10:00 цагийн орчимд, 45 настай эрэгтэй Х-г нас барсан гэх хэрэгт иргэн О.Осоржамааг холбогдуулан шалгаж буй тухай хэд хэдэн хэвлэлд мэдээлсэн.

Түүнчлэн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр хэвлэлд өгсөн тодруулгадаа:

"Цагдаагийн байгууллага ямар нэг хүний араншин дээр шалгалт явуулдаггүй, зөвхөн гэмт хэрэг дээр шалгалт явуулдаг. Эл хэрэгт хүний амь хохироох шалтгаан болон гэрчүүдийн мэдээллийг нягтлах, хэргийн газрын үзлэг гээд шалгалтын ажиллагааг явуулж байна” гэх мэдээллийг өгсөн юм.

Иймд бид уг асуудлаар О.Осоржамаатай холбогдож тодруулахад:

"Хэвлэлээр цацагдаад байгаа мэдээлэл худал. Би тэр яригдаад байгаа хүн амины хэргийн тухай мэдэхгүй. Намайг дуудаж, байцаалт авсан зүйл байхгүй. Намайг хүн амины хэрэгт шалгаж байгаа гэх мэдээлэл худал” гэв.

Г.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Tse
Tse
2020-11-12 14:53

Tiim yum hiih huuhed bishee.Jinhen ezniig ni oloh heregtei

uher
uher
2020-11-12 18:47

Hunii orontsog uheeech

Холбоотой мэдээ

Back to top button