НИЙГЭМ

Б.Ууганбаяр: 18 байранд 1622 иргэн тусгаарлагдаж байна

Улсын онцгой комиссын шуурхай штабаас өнөөдөр /2020.11.12/ цаг үеийн мэдээлэл өглөө.

Үүгээр штабын дарга Б.Ууганбаяр, “Монгол Улс нийт 106 удаагийн нислэг үйлдэж, 20582 иргэнийг эх оронд нь татан аваад байна. Мөн ОХУ, БНХАУ-тай хиллэдэг боомтуудаар 6599 иргэнээ татан авсан. Ингээд агаараар болон газраар нийт 27181 иргэнээ эх оронд нь авчирсан гэсэн үг.

Энэ арваннэгдүгээр сарын байдлаар дөрвөн удаагийн нислэгээр 602 иргэнийг авчирсан.

Өнөөдрийн хувьд нийт 18 тусгаарлах байранд 1416 иргэн тусгаарлагдаж байна. Орон нутагт 206 иргэн тусгаарлагдаж байна. Нийт 1622 иргэн тусгаарлалт, ажиглалтын дор байна гэсэн үг.

Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулж бүх шатны онцгой комисс, штабууд идэвхжэн ажиллаж байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button