Нийгмийн

Ж.Амгалан: Хөл хорионы дэглэм маш муу сахиж байна

УОК-оос цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээллээ. Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Богино хугацаанд эрсдэл багатай даван туулахын тулд иргэн бүр хатуу дэглэмээ сахих хэрэгтэй байна. Тэвчээртэй байж даван туулдаг нь дэлхийд нотлогдчихлоо. Засгийн газар, УОК-т энэ өвчний эсрэг тэмцэх тодорхой арга тактик байгаа. Цар тахал гарсан цагаас хойш бид тэвчээртэй байсан. Цаашид илүү тэвчээртэй байх шаардлага үүсч байна. Тиймээс хөл хорионы дэглэмээ сахиж, хязгаарлалт хийж байна.

Өнөөдрийн байдлаар хөл хорио сахих дэглэм сайн биш байна. Энэ байдлаар явбал эрсдэл арилахад хол байна. Тиймээс Улаанбаатар хотод явган болон машинт хөдөлгөөнийг багасгах шаардлагыг өнөөдрийн 23:00 цагаас тавьж эхэлнэ. Тиймээс нийт хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдээсээ бидэнтэй хамтарч ажиллахыг хүсч байна.

Гадуур явж байгаа иргэдийн зорилгыг судалж үзлээ. Тодорхой зорилгогүй хүнтэй уулзах, айлд очих гээд явж байна. Цар тахал гарсан байна. Одоо Монголууд минь гэрийнхээ хажуугаас хүнсээ аваад, хол газар очихгүй байхыг эрмэлзэх шаардлагатай байна. Хүнтэй бага уулзаж, чанд дэглэм сахих юм бол бид энэ өвчнөөс сэргийлж чадна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button