НИЙГЭМ

“Дархан-Уул аймгийн орох, гарах бүх хөдөлгөөнийг зогсооно”

Өнөөдөр /2020.11.12/ УОК-аас мэдээлэл хийлээ. Үүгээр Сэлэнгэ аймагт 74 настай эмэгтэйгээс хоёр удаагийн шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрсэн талаар мэдээлсэн. Түүний ач хүү нь Дархан-Уул аймагт зорчсон. Нөгөөтээгүүр тус аймагт мөн коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэн тусгаарлагдаад буй. Эдгээр нь аймгийн онцгой комисс хуралдаж, мөн хатуу хөл хорио тогтоор нөхцөл боллоо.

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, “Нийт 11 хяналтын пост ажиллуулж бүх сумдын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлана. Хүнсний хомсдол үүсэхгүй. Чухал хэрэгцээтэй хэдэн салбарын байгууллагуудаас бусад ААН, албан байгууллагуудын үйл ажиллагааг мөн хязгаарлана” гэсэн мэдээллийг хуралдааны үеэр хэллээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button