Нийгмийн

А.Амбасэлмаа: “Тесо групп”-ын ажилтнаас коронавирусийн халдвар илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Тесо компанитай холбоотой сэтгүүлчийн асуултад:

"Тэсо группын хоёр ажилтанд шинжилгээ эерэг гарсан гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Тесо группын ажилчдад эерэг гарсан сорьц байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Тухайн групп яагаад холбогдсон бэ гэхээр манай батлагдсан тохиолдлын хавьтлын хавьтлын гэрийн хүн нь Тесо групп-д ажилладаг юм билээ. Тиймээс тухайн хүн нь хүрээлэн тусгаарлаж буй ойрын хавьталд орохгүй. Гэвч тухайн хүн нь жолооч байсан учир Төв аймагт тусгаарлаад шинжилгээ авахад шинжилгээ сөрөг гарсан” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button