Нийгмийн

Өчигдөр нийтийн тээврээр 44957 хүн зорчжээ

Улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор нийтийн тээрийн автобуснууд цагийн тусгай горимоор тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа. Өчигдрийн /2020.11.16/ 22:00 цагийн байдлаар 90 чиглэлд 827 тээврийн хэрэгслээр нийт 44957 хүн зорчжээ. Энэ нь өмнөх өдөр нийтийн тээврээр зорчсон иргэдээс 7329-өөр илүү байгаа юм.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийтийн тээрийн үйлчилгээнд гарч буй автобуснуудад ариутгал халдваргүйжүүлэлтийг рейс бүрт 19 эцсийн зогсоол, дундын 10 зогсоол дээр тусгай зөвшөөрөлтэй таван аж ахуй нэгжтэй хамтран, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагуудаар тогтмол хийлгэж байна. Тус газрын шуурхай штабын бие бүрэлдэхүүн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлын гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button