СПОРТ

Б.Энххүслэн усан спортоор Монгол улсын рекордыг шинэчилжээ

БНСУ-ын Кванжу хотод болж буй 18 дахь удаагийн усан спортын ДАШТ өнөөдөр /2019.07.29/ өндөрлөнө. Тус тэмцээнд Монгол Улсын дөрвөн тамирчин оролцож байна. Өчигдөр ОУХM Б.Энххүслэн 50м өврөөр даллах сэлэлтээр уралдаж, гараандаа түрүүлж, 27.66 амжилтаар Монгол улсын рекордыг шинэчиллээ. Тэрбээр 101 тамирчнаас 58-р байрт шалгарч, ийнхүү тэмцээнээ өндөрлүүлж байна. Б.Энххүслэнгийн хувьд долоодугаар сарын 25-нд 100м өврөөр даллах сэлэлтээр уралдаж, гараандаа гурваар орж, 59.76 амжилт үзүүлсэн билээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button