Нийгмийн

Нийслэлийн иргэдийн зорчилт хөдөлгөөнийг бүртгэх систем нэвтрүүлжээ

Өнөөдрөөс хүнсний хангамжийн шөнийн тээвэрлэлтийг зогсоож, өнөө өглөөний 07 цагаас 17 цаг хүртэл тээвэрлэж байхаар болсон.

Тэгвэл эдгээр түгээлтийн машинууд болон хот дотор зорчих зөвшөөрөлтэй 5300 тээврийн хэрэгслийг ухаалаг системээр шалгаж хөдөлгөөнд саадгүй оролцуулахаар болжээ.

Уг ухаалаг системийн хэвийн ажиллагаатай дөнгөж сая Хотын дарга танилцаж, шалгалт хийлээ.


Цаашид Нийслэлийн иргэдийн зорчилт хөдөлгөөнийг нарийвчлан гаргах үүднээс иргэний цахим үнэмлэхний QR кодыг ашиглан иргэний мэдээлэл болон байршлыг бүртгэх системийг бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.

Иргэдийн зорчилт хөдөлгөөний бүртгэлийн системийг  ашиглан гудамж талбайд хэв журам сахиулж буй цагдаа, хүчний байгууллага, мэргэжлийн хяналтын албан хаагчид болон төрийн байгууллагуудын ресепшн, угтах үйлчилгээний ажилтнууд иргэдийн цахим иргэний үнэмлэхийг QR кодыг уншуулан бүртгэл хийх юм байна.


Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button