Нийгмийн

“Балдорж сан” 10 мянган хүүхдэд дулаан дээл өгч эхэлжээ

2008 оноос үйл ажиллагаагаа явуулж буй БАЛДОРЖ сангаас зорилтот бүлгийн хүүхдүүдэд Үндэсний үйлдвэрлэлийн дээлийг хандивлаж буй аж.

Тодруулбал, өнөөдөр 300 дээлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүлээлгэн өгчээ. Цаашид 10 мянгад хүргэх зорилт тавин ажиллаж байгаа гэнэ.

Эдгээр дээлийг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон дүүргийн салбар нэгжүүд, холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулж эздэд нь хүргэх юм.

Omni tech ашиглан хийсэн тул дулаахан, хүүхдийн аюулгүй байдлыг бодож гэрэл цацрагчтай үйлдвэрлэсэн тус дээл нь дотоодын EXCLUSIVE ХХК-ийн бүтээгдэхүүн аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button