Нийгмийн

Хятад улс манай улсын халдвартай тэмцэх ажилд туслалцаа үзүүлэхээр болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлахдаа 30.000 хонь бэлэглэхээ амласан. Бэлгийн хонины түрүүчийг тус улсад хүлээлгэн өгсөн билээ.

Харин өчигдөр Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хэвлэлийн ээлжит бага хурлын үеэр “Хятадын тал Монголын талын халдварын нөхцөл байдалд анхаарал хандуулж, Монгол улстай нягт харилцаж, Монголын талын шаардлага хүсэлтийг үндэслэн чадах чинээгээрээ дэмжлэг үзүүлэх болно. Хятад, Монгол хоёр орон уул усаараа залгаатай найрсаг хөрш юм. Халдвар гарснаас хойш хоёр тал халдварын эсрэг хамтдаа тэмцэж, идэвхтэй үр дүнд хүрсэн юм. Хятадын засгийн газар Монголын талд яаралтай нуклейн хүчлийн шинжилгээний төхөөрөмж болон урвалжуудын тусламж үзүүлэх шийдвэр гаргасан бөгөөд Монгол улсын халдвартай тэмцэх ажилд дэмжлэг туслалцаа үзүүлнэ. Хятадын тал Монголын талын шаардлага хүсэлтийн дагуу чадах чэнээгээр туслахад бэлэн байна” гэжээ.

Эх сурвалж: http://mongol.cri.cn/

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button