НИЙГЭМ
Алт илэрсэн газар иргэд олноор бөөгнөрч, шөнийн цагаар газар ухаж байна

Өнөөдөр /2020.11.22/ Дорноговь аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл өглөө.
Энэ үеэр тус аймгийн Мандах сумд алт илэрсэнтэй холбоотой хорио цээрийн дэглэм зөрчигдөх явдал гарч буйг албаны хүмүүс мэдээллээ. Тодруулбал, иргэд тийш алт олборлох зорилгоор олноор зорчиж, байршиж байгаа аж. Харин албаны зөрчлийг арилгахаар очиход зугтдаг, нуугддаг гэдгийг хэлж байна. Түүнчлэн шөнө оройн цагаар алт ухаж байгааг нь илрүүлжээ. Иймд шаардлагатай бол Мандах сумд тэг зогсолт хийж, хөл хорио тогтоох төлөвлөгөөтэй байгаа аж.
Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн нутгаас нийт 17 коронавирусийн халдвар илрээд байгаа юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.