Нийгмийн

Эхнэрээс нь халдвар илэрсэн ч Ховд руу хуримд явсан нөхрөөс нь илрээгүй байна

Улаанбаатар хотоос Ховд аймгийн Мөст суманд очсон  иргэн Э-ийн шинжилгээний хариу сөрөг гарчээ.

Тодруулбал, Улаанбаатарт буй эхнэрээс нь коронавирус илэрсэн тул мэргэжлийн байгууллагууд шуурхай шинжилгээ авчээ.

Тэрбээр Улаанбаатар хотоос энэ сарын 15-нд гарч 17-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд найз А-ийн хамт хуримд очсон аж. Найз А-аас болон ойрын хавьтал болох 30 орчим иргэнээс шинжилгээ авахад сөрөг гарсан байна. Ховд аймгийн шуурхай штабаас тэднийг тусгаарласан хэмээн мэдээлэв.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button