НИЙГЭМ

“Ирэх долоо хоногоос QR кодтой автомашинуудыг хөдөлгөөнд оролцуулна”

Нийслэлийн онцгой комиссоос 14.00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.

Энэ үеэр НОБГ-ын Дэд дарга Э.Эрдэнэбаатар дараах зүйлсийг ярилаа.

  • Нийт 86 автобусны зогсоол дээр хяналтын ажилтнуудыг өдөр бүр зогсоож байна. Автобус доторх хүн хоорондын зайг баримтлуулан ажиллаж байна.
  • Хүнсний түгээлтийг 07.00-17.00 цагийн хооронд хийх шинэ хуваарийг мөрдөж байна. Мөн 22.00 цагаас хойш ч хүнсний түгээлт хийх боломжийг бий болгон ажиллаж байна.
  • Хөл хорионы үед замын хөдөлгөөнд оролцох эрхтэй 13 салбар бүхий байгууллагын автомашинуудыг QR коджуулна. Тогтмол эмнэлгийн тусламж авах шаардлагатай /Жишээ нь гемодиализын аппаратад ордог өвчтөнүүд/ иргэдэд ч мөн QR код олгох бөгөөд энэ нь ирэх долоо хоногоос хэрэгжиж эхэлнэ.
  • Нийслэлийн хэмжээнд коронавирусийн шинжилгээ авах 102 цэгийг нэмэгдүүлнэ. Ингэснээр иргэд сайн дураараа шинжилгээ өгөх боломж улам бүр бүрдэнэ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button