УЛС ТӨРЭРҮҮЛ МЭНД

Л.Халтар: Төмөр замын 461 ажилтан тусгаарлалтад байна

Төмөр замд үүсээд буй нөхцөл байдлын талаар ЗТХ-ийн сайд Л.Халтар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Төмөр замын 461 ажилтан тусгаарлалтад байна. Өнөөдрийн байдлаар УБТЗ-ын 15 мянган ажилтнаас 300 орчим хүн л шинжилгээнд хамруулаагүй байна. Тэд нь ээлжийн ажилтай эсвэл хөдөө байгаа юм. Машинч, туслах машинч, сэлгээний бригад, тооцооны төвүүдийн ажилтан, зарим өртөөний удирдах ажилтнууд тусгаарлагдсан учир бусад өртөөнөөс хүн томилох замаар орлуулан ажиллаж байна.  Зүтгүүрийн машинч нарыг гэрт нь хариулахгүй, зорчигчийн вагонд амрааж ажиллуулж байна. Иймд УБТЗ-ын үйл ажиллагаа хэвийн байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан яаж тархалтыг хурдан хумих вэ, хөдөлгөөний аюулгүй байдлыг яаж хангах вэ гэдэгт л гол анхаарлаа хандуулж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button