НийгмийнНИЙГЭМ

Хүүхдийн мөнгийг зээлд татахгүй байх чиглэл өгчээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсын хэмжээнд энэ оны 11 дүгээр сард нийт 1.199.570 хүүхдэд 119.5 тэрбум төгрөг олгосон байна. Тэгвэл "Төрийн банк", "Хаанбанк" хүүхдийн мөнгө дансанд ормогц иргэдийн данснаас зээлийн таталтыг хийж байна гэх гомдол сошиалаар хөвөрсөн.

Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар "Өнөөдрөөс эхлэн тийм зүйл гарахгүй. Монголбанкны удирдлага, ХААН банк, Төрийн банканд чиглэл өгсөн. Банкны удирдлагуудын хэлж буйгаар зарим иргэн Хүүхдийн мөнгөний дансаа зээлийн данстайгаа холбочихсон байдаг юм байна. Тэгж холбосон хүмүүсийн хувьд хүүхдийн мөнгө нь оронгуутаа автоматаар зээлийн данс руу нь шилжсэн гэж ойлгосон" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button