ОРОН НУТАГХУУЛЬ

Нас барсны бичиг бүрдүүлж хяналтын постоор иргэдийг нэвтрүүлсэн этгээдүүдийг илрүүллээ

Эрүүгийн цагдаагийн албанаас бүх нийтийн бэлэн байдал зарласан энэ өдрүүдэд цахим орчинд гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой мэдээллийг шалган ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд фэйсбүүкийн “Цахим ажил” гэх хаягнаас “хөдөө орон нутгаас хотод ирээд гацагсад холбоо барина уу” гэх зарыг байршуулж, иргэдийг залилж байсан этгээдүүд болох 35 настай Б, 33 настай  У нарын үйлдлийг илрүүлэн таслан зогсоолоо.

          Тухайн этгээдүүд нь уг гэмт хэргийг үйлдэхдээ нас барсны гэрчилгээ, буяны ажлын компаний нэрийг барьж хуурамч бичиг баримт үйлдэж иргэдээс тус бүр 250,000 төгрөгийг авдаг байсан бөгөөд одоогийн байдлаар энэ төрлийн 12 гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна.

          Энэхүү хуурамч бичиг баримтыг авсан орон нутгийн иргэд яг одоо Булган аймгийн Рашаат сум дахь хяналтын постоор нэвтрэх боломжгүй байдалтай байна.

          Тухайн гэмт хэрэг үйлдсэн Б, У нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 буюу Залилах, 23.2 Хуурамч бичиг баримт үйлдэх ашиглах гэсэн заалтаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Мөн Б нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст залилах гэмт хэргээр яллагдагчаар татагдан шалгагдаж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

          Иймд иргэд та бүхэн баталгаатай эх сурвалжийн мэдээ, мэдээлллийг сонсож байх, дагаж мөрддөг байх, нягтлах шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. Ene 30 jild iim l zaluusiig olnoor n surgej gargasandaa . zaluuchuud iim uhamsraar doroithoor uls oron yaj hugjih ve? Iim ued zuvhun mungund nud ulairch niigmiin eruul bh ahui nuhtsliig ulandaa gishgijbui iim nuhud yaj uls niigmiin hugjild tus nemer boloh ve??? Bodhoos setgel emterch bn.

    1. Ah egch nar ni ulger duiralal shuu de.ta uuruu.deed uyeni bayaralal uuchlaarai gej heled baival uuchlaarai bayralla gene.harin ##### hulgaicharni duudsar bgad iim uye gargaj irsen.hun ta uru iruuduge bitgii nuilam.ehleed ursdiiguu har nastanguudaa

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button