НИЙГЭМ

ХӨСҮТ-ийн хашаан дахь барилгад гал гарлаа

Өнөөдөр /2020.11.24/ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн хашаанд баригдаж байгаа барилгын В1 давхарт гал гарсан дуудлага 10:48 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн очиход зоорийн давхарын үзелийн өрөөнд дулааны шугамын дулаалга шатаж байсныг шуурхай ажиллаж бүрэн унтраалаа. Барилгын гурван давхарт байсан хоёр иргэн иргэнийг утаажилтын бүсээс гаргаж аюулгүй байдлыг ханган ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button