УЛС ТӨР

Тахлын үеийн хуулийг 2021 оны зургадугаар сарын 30 хүртэл сунгах тухай хуулийг өргөн барина

Яг одоо /2020.11.24/ коронавируст халдварын нөхцөл байдлын сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий УИХ-ын Түр хороо хуралдаж байна.

Хуралдааны эхэнд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар одоогийн нөхцөл байдлыг үнэлэн, илтгэлээ. Энэ үеэрээ энэ оны гуравдугаар сард батлагдсан “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн хэрэгжих хугацааг ирэх 2021 оны зургадугаар сарын 30 хүртэл сунгах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар бэлтгэж буй тухай ярилаа.

Тус хуулийн хэрэгжих хугацаа 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болохоор байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button