УЛС ТӨР

Ж.Ганбаатар: XII сарын 1-нээс хойш яах юм бэ, бусад орнууд тэг зогсолт хийхгүй л байна

Яг одоо /2020.11.24/ коронавируст халдварын нөхцөл байдлын сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий УИХ-ын Түр хороо хуралдаж байна.

Хуралдааны эхэнд УОК-ын дарга Я.Содбаатар нөхцөл байдлыг үнэлэн, илтгэсний дараа гишүүд асуулт асуулаа.

Үүгээр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар:

-Ажил хэрэгч хүмүүс арванхоёрдугаар сарын 1-нээс хойш хэрхэх вэ гэдгийг ихээхэн сонирхож байгаа болов уу. Халдварыг хумьж авах нь мэдээж нэн тэргүүний асуудал. Гэхдээ энэ хэвээр удвал олон иргэн, ААН-ийн орлого тасарна. Бусад улс орнууд тэг зогсолт хийхгүй л байна. Тэд хийвэл хамгийн сайн хийж чадна шүү дээ. Үүн дээр цаашид ямар бодлого барих юм бэ?

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Улаанбаатар хотын хувьд халдвар голомтолсон хэлбэрээр үргэлжилж байна. Арванхоёрдугаар сарын 1-нээс хойш хэрхэхийг халдвар цаашид хэрхэн тархахаас хамааран шийднэ. Өнөөдөр ингэнэ гэж хэлэхэд хараахан эрт байна. Хэрэв нэмж голомт үүсэхгүй байвал хөл хориог дөрвөн үе шаттайгаар сулруулна гэж төлөвлөж байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн: Бид бусад улсуудын туршлагыг дотроо судалж, ярилцаж байгаа. Ер нь бол нийслэлийн хэмжээнд тэг зогсолт хийгээгүй. Хөдөлгөөнийг хэсэгчилсэн хэлбэрээр явуулж байна. Мэдээж цар тахалтай тэмцэж байгаа боловч нөгөө талдаа ард иргэдийн амьдрал ахуйн асуудлыг бодолцож ажиллана, үүн дээр нэг байр суурьтай байна. Эрүүл мэндийн байгууллагаас бол энэ дэглэмийг сулруулж болохгүй гэдэг байр суурьтай байна. Бид бол болж өгвөл тэг зогсолтоос татгалзана.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

6 Сэтгэгдэл

  1. Эхлээд вакцинжуулах асуудлаа шийдсэний даргаагаар наад тэг зогсолт гээд байгаа асуудлаа тавь. Амь эрсдэх аюулт өвчин нүүр тулаад байхад нөгөө л бизнес мөнгө төгрөгний асуудлаа яриад байх юм. Өнөөдөртөө энэ хэдэн сардаа арай өлсгөлөн нэрвэгдэх аюул дээр тулаагүй түр ашиг хонжоогоо хойш тавих хэрэгтэй

  2. Цагаан сар өнгөртөл ингээд хорио нэртэй байж байх нь тодорхой. Харин УОК, засаг төр иргэдээ яаж тэжээхээ хэлэлцэж байв#### яасын. Муу эр дайнд хөөрнө гэдэг шиг л юм болж бн. Баян юм чинь тэжээчих байлгүй. Өвчнөөр биш өлсгөлөнгөөр үрэгдсэн иргэд гарч ирэх вий.

  3. hul horiogoo sunguul taarna ene tend l korona ged shinjilgeenii hariu ni garaad baihad bitgii ard tymniig degdeehgeed bai. hul horiondoo bsan ni deer sariin daraa daragdan tewcheer heregtei zygeer.

  4. тэг зогсолт байж болохгүй хэсэгчлэх хэрэгтэй зарим хүмүүсийн амьдр#### бүр хэцүүдлээ шүү дээ арай ядан өдөр хоног өнгөрөөж байна

  5. Иргэдээ ажлыг нь хийлгээ. Бүгд маскаа зүүж, гараа ариутгаж, хоорондын зайг яс баримт####б#### эрсдэл бага юм бишүү. Маскгүй нөхдүүдийг харин хатуу шийтгээд л болоо юм шиг санагдах юм.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button