УЛС ТӨР

Н.Алтанхуяг: Яасан эмзэг юм, чадахгүй бол ажлаа өг Я.Содбаатар аа

Яг одоо /2020.11.24/ коронавируст халдварын нөхцөл байдлын сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий УИХ-ын Түр хороо хуралдаж байна.

Хуралдааны эхэнд УОК-ын дарга Я.Содбаатар нөхцөл байдлыг үнэлэн, илтгэсний дараа гишүүд асуулт асууж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Одоо больцгооё. Хэдий болтол ингэж асууж, хариулж явах юм бэ. Өнгөрсөн пүрэв гарагт мөн ингэсээр л дууссан, өнөө л нөөцийн мах, өнөө л автобусанд шахцалддаг тухай асуусан, хариулсан. Одоо дахиад юу хариулах юм бэ. Өнөөдөр дахиад “Судалж байна” гэсэн хариу өгөөд сууж байна. Энэ хөл хориог сунгасан 14 хоног чинь судалж дуус гэсэн үг биш юм уу? Энэ Улаанбаатарт гацчихсан хөдөө орон нутгийн хүмүүсийг хэзээ гаргах юм бэ?” гэлээ.

Үүнд УОК-ын дарга Я.Содбаатар “Би тантай утсаар ч ярьсан. Та өөрөө ч ийм ажлыг удирдан явуулж байсан хүн. Битгий ингэж хоёрын хооронд улс төр хий л дээ. Тэр иргэдийг та өнөөдөр Шадар сайд болоод ч гаргаж чадахгүй. Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу хатуу хөл хорио явж байгааг та мэдэж байгаа шүү дээ”  гэж хариулав. Харин Н.Алтанхуяг гишүүн тодруулга нэг минутандаа,

“Яасан эмзэг юм. Улсын ажил авчхаад хийж чадахгүй бол ажлаа өг Я.Содбаатар аа. Би зөвхөн орон нутгийн иргэдийн талаар яриагүй байна. Оношилгоо, шинжилгээнд ч эргэлзэж байна” гэлээ.

Тэдний маргаан үг хэлэх нэг минутанд баригдаж, нэгдсэн ойлголцолд хүрч чадалгүй хуралдаан цааш үргэлжлэв.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

14 Сэтгэгдэл

  1. ENE SODBAATAR AJILAA OG UGAASAA KHIIJ CHADAHGUI YUM B.NA OLBIISON EMZEG KHUNEES UG SONSOJ SURAAGUI NOHOR B.NA INGEJ 2-N HOOROND OLBIIJ DONBIIJ YAVAHAA BOLI GDY SHAA GEVEL UHAANGUI DAINA DAA. ALTANHUYAG HINII HAJUUD KHIISEN YUMTAI HELEH UGTEI KHUN SHUU. TA NAR ENE KORONOOGOOR DALIMDUULJ 2 SONGUULI LUIVARDSAN 3 DAHIA CHDAHGUI SHUU ALALTSANA SHUU

  2. содбаатар сайдыг дэмжинэ ажлаа хийж байгаа улсуудыг битгий муулаад бай энэ чинь тийм амар ажил биш шүү дээ Алтанхуяг улстөржихөө боль

    1. Алтанхуяг одоо идсэн ууснаасаа ханливлаач ард түмэндээ. Эхнэрээ сольж эд хөрангө хураасан Алтанхуяг одоо больмоор юм. Эх орноо самарсан хүндээ та

  3. Содбаатар даруу мундаг ажиллаж байгаа.бхяр хүргэе!!!!!!..Алтанхуяг дүр эсгэсэн боль

  4. Сод баатар сайн ажиллаж байгаа. Алтанхуяг чавганц тэнэг юм бүү ярь.овоо юм бодсон чинь зөнөг юм яриад элийрээд явчих юм.их л зөнөж байгаа юм байна даа

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button