УЛС ТӨР

Т.Мөнхсайхан: Халдвартай нэг хүнийг НАЙМАН САЯ төгрөгөөр эмчилж байна

Яг одоо /2020.11.24/ коронавируст халдварын нөхцөл байдлын сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий УИХ-ын Түр хороо хуралдаж байна.

Хуралдааны эхэнд УОК-ын дарга Я.Содбаатар нөхцөл байдлыг үнэлэн, илтгэсний дараа гишүүд асуулт асууж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан коронавирусийн халдвар авч, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдэд холбогдох зардал мөнгөний асуудлыг тодрууллаа.

Үүнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “ХӨСҮТ-д нэг хүнийг найман сая төгрөгөөр эмчилж байгаа. Энэ бол эм тариа, эмнэлгийн хэрэгсэл, хоол хүнс, аппаратны элэгдэл, ажилчдын цалин хөлсний асуудал гээд бүх зардал багтаж буй” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button