НИЙГЭМ

Самранд яваад Сэлэнгэд гацсан 2300 орчим иргэнийг өнөөдрөөс нутаг буцаана

Өнөө жил самрын гарц сайтай байсан тул Сэлэнгэд 21 аймгаас 7497 хүн самар түүхээр цугларчээ.

Одоогтийн байдлаар 1600 орчим иргэн Сэлэнгэ аймгийн Мандал сумд, Хүдэрт 682 самарчин уулнаас бууж ирээд гацаад буй. Коронавирусийн халдварын улмаас хөл хорионд орсон самарчдыг хэрхэх талаар УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар ингэж хэллээ.

Тэрбээр “Эдгээр иргэдийг нэг бүрчлэн цагдаагийн байгууллага бүртгэж авсан. Өнөөдрөөс түргэвчилсэн шинжилгээ хийгээд орон нутгууд руу нь явуулж байгаа. Өнөөдөр Улаанбаатарт 600 гаруй хүнийг галт тэргээр татаж байгаа. Дархан, Сэлэнгийн иргэдийг мөн нутаг буцаана. Энэ хүмүүсийг тодорхой газар тусгаарлана” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button