Нийгмийн

Нууцаар согтууруулах ундаа зарж байсан дэлгүүрийн пиво, архийг хураажээ

ХОРИО ЦЭЭР, ХӨДӨЛГӨӨНИЙ ХЯЗГААРЛАЛТ, ТЭДГЭЭРИЙН ДЭГЛЭМ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛД ХАТУУ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНэ

БГД-4 хороо Голден парк хотхон 103-8 тоот “Бэст” мини маркет дэлгүүр нь хорио цээрийн дэглэм зөрчиж “Фэйсбүүк” хуудсаар хүргэлтээр архи согтууруулах ундаа худалдан борлуулж байжээ. Нийслэлийн цагдаагийн удирдах газар уг зөрчлийг илрүүлэн, 126 ширхэг архи, 108 ширхэг пиво зэргийг хураан авч шалгаж байгаа аж.

Зөрчлийн тухай хуулийн 5.13.2-т: Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн байдаг.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button