Нийгмийн

Орон нутаг руу буцах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна

Коронавирусийн халдварын улмаас Улаанбаатар хотод хөл хорио тогтоон, тэг зогсолт хийгээд байгаа билээ. Үүний улмаас хөдөө орон нутгаас Улаанбаатарт ирсэн иргэд нутаг руугаа буцах боломжгүй болж, гацаад буй. Харин өчигдөр УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар тэдгээр иргэдийг орон нутаг руу нь ирэх сарын 1 гэхэд буцаана гэсэн юм.

Тэгвэл нутаг буцах хүсэлтэй иргэдийг 119.mn цахим хуудсаар бүртгэж байгаа аж. Иргэд уг апплэйкшнээр бүртгүүлж, тодорхой асуумж бөглөн шинжилгээнд хамрагдах юм байна.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button