Ц.Мөнхцэцэг: Орхон аймагт ойрын болон дам хавьтлуудыг бүрэн тусгаарлаж, хяналтад авлаа

Орхон аймагт өнөөдөр халдвар нэмж бүртгэгдээгүй талаар Орхон аймгийн засаг даргын зөвлөх Ц.Мөнхцэцэг мэдээлэл өглөө.
Тэрбээр “Манай аймагт одоогоор батлагдсан 17 тохиолдол байна. Ойрын хавьтлуудыг бүрэн тусгаарлаж, хяналтад авсан. Ажиглан тусгаарлах зургаан байранд иргэдээ авсан. Дам хавьтлуудыг шинжилгээнд хамруулж, гэрийн хяналтад байлгаж байна. Өнөөдрийн байдлаар 15372 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийлээ. Энэ нь Орхон аймгийн нийт хүн амын 14,6 хувийг эзэлж байна.
Нийт 1225 иргэнд PCR баталгаажуулах шинжилгээ хийсэн. Манай аймаг дотооддоо PCR-аар шинжилж, оношлох бүрэн боломжтой болсон. Эрдэнэт үйлдвэрийн ажилчид бүгд түргэвчилсэн оношлуурт хамрагдсан. Мөн гэрээтээр ажилладаг албан хаагчдыг хамруулах ажил үргэлжилж байна. Нийт 7135 хүний шинжилгээ авсан. Мөн тандалтны зориулалтаар цуглуулсан сорьцын хариу сөрөг гарсан. Өчигдрийн байдлаар давтан шинжилгээнүүд, гэрийн тусгаарлалтад байгаа 220 хүүхдийн 180 хүүхдээс шинжилгээ авсан. Өнөөдөр үлдсэн хүүхдүүдээс давтан шинжилгээ авна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.