НИЙГЭМ

Нэг хүний эмчлэгдэх зардал 8 сая уу, 800 мянга уу

Даваа /2020.11.24/ гарагт коронавирусийн сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих УИХ-ын Түр хороо хуралдсан. Хуралдааны үеэр гишүүд халдвар авсан иргэнийг эмчлэх зардал хэр өндөр тусаж буйг тодруулсан юм.

Үүнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Найман сая төгрөг” гэж хариулав. Үүнд нь эм, эмнэлгийн хэрэгсэл, ажилчдын цалин хөлс, аппаратны элэгдэл гэхчлэн бүх зардал багтдаг гэж тайлбарласан.

Харин сошиал орчинд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү уг зардлыг 800 мянган төгрөг хэмээн ярьж байсан тухай өнцөг хэлэлцэгдэж эхлэв. Энэ тухай гүүгл илэрцээр хайлт хийж үзвэл түүний энэ талаар ярьсан үг хэвлэлүүдээр мэдээлэгджээ.

Тодруулбал, 2020 оны гуравдугаар сарын 26-ны Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлч уг асуудлыг тодруулсан байна. Харин Д.Нямхүү, “Өдөрт 800 мянга орчим төгрөг зарцуулагдаж байгаа” гэж хариулжээ.

Халдвар авсан нэг хүн 21 хоногийн турш эмчлүүлэх тохиолдол ч гарч буй. Иймд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн өдрийн 800 мянга, сайд Т.Мөнхсайханы нийт дунджаар 8 сая төгрөг хоёр хол зөрөхгүй нь бололтой.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Цогтгэрэл
Цогтгэрэл
2020-11-26 09:50

8000000÷2850=2807$ тусламжар өгсөн $ �##�ь хэдийн дуусаж ээ

иргзн
иргзн
2020-11-26 10:24

манай Улс төржид Дарга сайд Эмч нар хүртэл Цар тах�##�аар д�##�имдуулаад ЭЗ-ийн тоглолт хийжчих юмаа Яасан Идэж ууж хулгай хийж ханаж цаддаггүй Улс юм вэ

Зочин
Зочин
2020-11-26 21:43

Бүүр улайм цайм иддэг болжээ. ХҮРЭЛСҮХ гарсанаар авлига , �##�бан туша�##�ын гэмт хэрэг байдаг л үзэгдэл боллоо. Ерөнхийлөгчийн б�##�агаар АТГ, ШҮҮХ, ПРОКУРОР ууд ажлын чадамжгүй болсон.

Холбоотой мэдээ

Back to top button