НИЙГЭМ

Орон нутаг руу буцах иргэдийн шинжилгээний хүсэлтийг “119.mn” авч эхэллээ

Улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор орон нутгийн иргэд Улаанбаатар хотод гацаад буй 

Тэднийг арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэлээс гаргана гэж Улсын Онцгой комиссын өчигдрийн хуралдааны үеэр Шадар сайд Я.Содбаатар мэдэгдсэн.

Гэртээ харих хүсэлтэй иргэдийг коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд заавал хамруулах ёстой бөгөөд шинжилгээнд хамруулах бүртгэл эхэлжээ. Тодруулбал орон нутгийн иргэдийг 119.mn сайтын мэдээллийн санд бүртгэн тодорхой асуумж авч, шинжилгээнд хамруулж, хариу нь сөрөг гарсны дараа буцаах аж. Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд сахиж, бусад аймагт халдварын голомт үүсгэхгүй байх чиглэлээр бүх арга хэмжээг авна хэмээн албаныхан хэлсэн.

Ийнхүү шинжилгээний хариу сөрөг гарсан иргэд Автотээврийн үндэсний төвийн Eticket.transdep.mn сайтад онлайн тасалбар захиалж, зорчих боломж бүрдэх юм.

Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-11-26 12:19

Сайн байна уу?

119.mn сайтад очих газрын хаяг гэдэг хэсэгт Дархан-Уул, Говьсүмбэр ... гэх мэт х�##�дварын тохиолдол бүртгэгдсэн аймгуудыг сонгож болохгүй байна. Энэ т�##�аар тодруулж өгнө үү?

Баярл�##�аа

Зочин
Зочин
2020-11-26 21:31

Улаанбаатараас Сэлэнгэ аймаг руу явах иргэдийн нийтийн тээврийг хэднээс гэж зохицуулсан юм бэ. Түргэвчилсэн оношлуурын шинжилгээг өгөх хувиараа тодорхой сонгох гэхээр тээврийн хуваарил�##�т тодорхойгүй болоод бна. Жн. Тээврийн хэрэгслийг сонгох гэхээр Сэлэнгэ явах хүмүүсийн хувьд шинжилгээгээ 48 цаг дотор өгөх зөвлөмжийн дагуу өгөх болбол тэдгээр хүмүүсийг 12.01нээс зорчих асууд�##� тодорхойгүй байна. Бас г�##� тэрэгний хуваарийн дагуу явах юм боловуу. Онлайн бүртгэл дээр Дархан Сэлэнгэ аймгууд руу зорчих тэмдэглэлийг сонгож болохгүй байна.

Зочин
Зочин
2021-02-24 17:27

Сайн байна уу 02сарын 21нд шинжилгээ өгсөн одоо болтол гараагүй байна хаана хандах уу

Холбоотой мэдээ

Back to top button