Нийгмийн

“Нэг иргэнд шинжилгээ хийх 150 мянга, нийт 12 тэрбум төгрөгийг төр даана”

Улсын онцгой комиссоор орон нутгийн иргэдийг нутаг буцаах асуудлаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

"119.000 хүнд шинжилгээг хийсэн. Орон нутгийн хувьд заавал PSR шинжилгээг хий гэж шаардахгүй байна. Аль боломжтой аргааг шинжилгээг хийсний дараа зорчуулна гэж тусгасан. Хот хооронд зорчих гэж буй иргэд үнэ төлбөргүй шинжилгээг өгнө. PSR шинжилгээг нэг хүнд хийхэд 150 мянган төгрөг байдаг. Ингээд хот хооронд зорчиж буй 85 мянган иргэний 12 тэрбум 750 сая төгрөгийг төр дааж, үнэ төлбөргүйгээр шинжилгээнд хамруулах шийдвэрийг гаргасан. Иргэдийн тусын тулд 20 цэгт шинжилгээ авахад нэг удаагийн хувцас хэрэглэлд 242 сая төгрөгийг зарцуулах гэж байна. Мөн ариутгал халдваргүйжүүлэх зардал нийлээд 300 орчим сая төгрөгийг зарцуулж байгаа. Уг нөөцийг Эрүүл мэндийн яамны нөөц зардлаас гаргаж зохион байгуулж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button