ТАНИЛЦ: Нийслэлээс орон нутаг руу зорчих НИЙТИЙН ТЭЭВРИЙН хуваарь

УОК-ын даргын хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох албаны хүмүүс танилцуулав.
Үүгээр ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Орон нутаг руу буцах хүсэлтэй иргэдээс шинжилгээ авна. Энэ сарын 29-нөөс шинжилгээг авч эхэлнэ. Үүнд зориулж шинжилгээний 20 цэгийн нэмж байгуулж ажиллуулна.
Тээвэрлэлтийг хоёр янзаар зохион байгуулна. Нэгт, хувийн тээврийн хэрэгслээр зорчих. Дараагийнх нь зохион байгуулалттай нийтийн тээврээр зорчих.
Нийтийн тээврээр зорчих бол ticket.mn сайтаар дамжуулан билетээ аваад, тодорхой буудлаас, цагийн хуваарийн дагуу хөдөлгөөнд оролцоно. Замдаа тогтоосон цэгүүд дээр зорчигчдыг бие засуулна. Хооллох газрууд бүгд хаалттай учир хоол хүнсээ базаах хэрэгтэй. Иргэд тухайн газартаа очоод 14 хоног өөрийгөө тусгаарлана. Очоод мөн шинжилгээ өгөх ёстой” хэмээн ярьсан юм.
Тэгвэл Нийслэлээс орон нутаг руу зорчих нийтийн тээврүүдийн хөдлөх буудал болон цагийн хуваарийг танилцуулж байна.

Г.САНСАРМАА
Өлсөх нь дээ.