Нийгмийн

Нийслэлд амьдарч буй Говь-Алтай аймгийн иргэдийн өвлийн идэш маргааш ирнэ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосонтой холбогдуулан иргэд идэш хоолоо татан авч чадахгүй, малчид мал махаа борлуулах боломжгүй байдалд ороод байгаа юм. Харин өнөөдөр Говь-Алтай аймгаас нийслэлд амьдарч буй нутгийн иргэдийнхээ өвлийн идшийг хүргэхээр машины цуваа хөдөлжээ.

Тодруулбал, 17 сумын 31 машин хөдөлсөн байна. Нийтдээ 3000 орчим өрхийн 300 тонн махыг хүргэхээр явж байгаа аж. Хүргэлтийг УОК-оос гаргасан заавар журмын дагуу, ариутгал халдваргүйтгэл болон бусад холбогдох шаардлагад нийцүүлэн зохион байгуулж байгаа юм байна.

Хүргэлтийн цуваа маргааш Улаанбаатар хотод ирэх бөгөөд Хархорин захын баруун талын Барс-2 худалдааны төв дээр УОК-оос зөшөөрөгдсөн цагийн дагуу 22:00-10:00 цагийн хооронд түгээх гэнэ.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button