НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД
Дархан-Уул аймгаас гарах хүсэлтэй иргэдийг маргааш бүртгэнэ

Дархан-Уул аймгийн онцгой комиссоос мэдээллийг хийлээ. Мэдээллийн үеэр тус аймгийн Засаг Дарга Б.Азжаргал:
"Дархан-Уул аймгаас Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн сумд руу явах иргэдийг www.smartdarkhan.com сайтаар маргааш өглөө 08:00-20:00 цагийн хугацаанд бүртгэнэ. Иргэд асуумжаа бүрэн бүтэн бөглөх боломжтой. Хаанаас хаашаа явах гэж байгаа. Ямар зорилгоор явах гэх мэт асуумжаа бүрэн бүтэн бөглөх ёстой. Ингээд дараах сумд руу өөрийн хувийн машинаар явах боломжтой. Дараа дараагийн ээлжид бид сумдад гацсан Дархан-Уул аймгийн иргэдийг татах ажлыг зохион байгуулна” гэв.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.