ЭРҮҮЛ МЭНД

А.Амбасэлмаа: 57, 80 настай иргэдийн биеийн байдал хүнд байна

Манай улс дотооддоо алдсан коронавирусийн халдвар 318 боллоо. Нийт батлагдсан тохиолдол 760 болж байна.

ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа хүмүүсээс хоёр хүний биеийн байдал хүнд байгаа аж. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ “Хоёр маш хүнд хүн байна. Нэг нь ХӨСҮТ-д байгаа 57 настай эмэгтэй. Аппаратанд ороогүй биеийн байдал тогтвортой. Мөн Цэргийн төв эмнэлэгт зүрх судасны архаг өвчтэй 80 настай хүн амьсгалын аппаратаар амьсгал дэмжиж байгаа. Сахарын, артерин даралттай хүн ч гэсэн биеийн байдал тогтвортой байгаа” гэлээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button