ЭРҮҮЛ МЭНД

Д.Нямхүү: Эмчилгээний зардал нэг хүнд 6.7-8.9 сая төгрөг гэж тооцсон

ЭМЯ-ны мэдээллийн үеэр коронавирусээр өвчилсөн хүмүүсийн эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Монгол Улсад дотооддоо халдвар олон тоогоор нэмэгдэж байна. Хөнгөн, хүнд, дунд зэрэг гэдэг ангиллаар эмчилж байна. ДЭМБ-аас гаргасан зөвлөмж дагаж байна. Мөн эмч нарын өөрсдийн ур чадвар, мэдрэмжээр эмчилж байна.

Вирусийн эсрэг эмнүүд, сүүлийн үед ремдесевир гээд маш үнэтэй эм авсан. Дэлхий нийтэд яг одоо хэрэглэж байгаа эмийг хоцролгүй цаг хугацаандаа татаж авсан. Тиймээс бүр нарийн эмчилгээний тайлбар өгөх зохимжгүй.

Хүн бүрийн хувийн биеийн байдалд тохируулж, нийцүүлж эмчилгээ хийдэг. Биеийн эсэргүүцлийг сайжруулах, дархлаа дэмжих эмчилгээ хийнэ. Хоёрдугаарт эмчилгээг дандаа лабораторийн суурь хяналтад хийдэг. Үр нөлөө нь ямар байгааг хянаж явдаг. Тиймээс эмчилгээ оновчтой явж байна гэж үзэж байна. Хүнд хүмүүсээ алдахгүй байхаар онцгой анхаарч байна.

Эмчилгээний зардал нэг хүнд  6.7-8.9 сая төгрөг гэж тооцож гаргасан. Эм, оношлуур, шинжилгээ, компьютер томографи хийнэ. Мөн эмч, сувилагч, үйлчлэгч, ариутгагчийн өмсөж байгаа хувийн хамгаалах хэрэгслийн үнэ ч багтаж байна. Уушгийг хянадаг рентген шинжилгээ хийнэ” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button