Нийгмийн
Б.Азжаргал: Дархан-Уул аймагт өнөөдөр нэмж 9 тохиолдол бүртгэгдлээ

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нэг иргэн нэг өрх шинжилгээгээрээ дөрвөн иргэний эерэг тохиолдол бүртгэгдлээ. Өчигдөр бүртгэгдсэн иргэдийн нэгдүгээр хавьтлуудаас илэрсэн бөгөөд бүгд тусгаарлалтад байгаа юм.Иргэн та гурван дадлаа мөрдөж хэвшүүлээрэй. Маскаа зүүж, гараа угааж, хүн хоорондын зайгаа бариарай. Гэр гэртээ байгаарай. Ингээд нийт батлагдсан тохиолдол 44 боллоо” гэв.
Өнөөдөр ЭМЯ-наас хийсэн мэдээллийн үеэр өчигдөр Дархан-Уул аймагт хоёр тохиолдол нэмж бүртгэгдэж, батлагдсан тохиолдол 35 боллоо хэмээн мэдээлээд байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.