Нийгмийн

Ш.Оргил: Сэлэнгэчүүдээ өвчлөл бүртгэгдээгүй тайван бүс нутгийн иргэд биш гэдгээ сана

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга, аймгийн Засаг дарга Ш.Оргил мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Сэлэнгэ аймагт 2020 оны 11 сарын 27-ны байдлаар 10-аар нэмэгдэж 167 тохиолдол бүртгэгдлээ. Эдгээр вирусын анхны шинж тэмдэг илэрсэн иргэдтэйгээ манай баг байнгын харилцаа холбоотой ажиллаж байна. Тэдгээр иргэд бидэнд урам өгч, эмчилгээ үйлчилгээ, байр, хоол гээд төрөөс зохион байгуулж байгаа үйлчилгээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байгаа нь бидэнд маш их урам өгч байна.

Өнөөдөр Мандал, Алтанбулаг сумдад иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Иймээс эдгээр сумдын иргэд шинжилгээндээ хамрагдахыг АОК-ийн зүгээс анхааруулж байна. Бусад сумдын тухайд манай мэргэжлийн баг бүрэлдэхүүн түүврийн аргаар шинжилгээ авах ажлаа зохион байгуулж байна.

Бидэнд таван  минут ч тайвшрах эрх байхгүй. Бид өвчлөл бүртгэгдээгүй тайван бүс нутгийн иргэд биш гэдгээ байнга бодож байх цаг үе ирээд байна. Манай аймгийн хувьд эрсдэл маш өндөр хэвээр байгааг иргэд та бүхэн ойлгож байгаа байх” гэлээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button