ХУУЛЬ

УБТЗ-ын орлогч дарга И.В.Милостных А.Амбасэлмаад “УУРЛАЖ”, цагдаад гомдол гаргажээ

2020 оны арваннэгдүгээр сарын 06-нд Дархан-Уул аймагт зохион байгуулагдсан төмөр замчдын спортын тэмцээнд ОХУ-аас ирсэн дарга нар оролцсон гэх мэдээлэл гараад буй. ЭМЯ-ны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа энэ талаарх сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Төмөр замчдын тэмцээний үеэр ганц нэг орос иргэн ирж оролцсон нь үнэн. Шинжилгээний бичигтэйгээ ирсэн учраас дахин шинжилгээ аваагүй. Халдвар тараасан гэж үзэхгүй байна” гэсэн билээ.

Тэгвэл “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных олон нийтэд худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн эсрэг Төмөр замын цагдаагийн газар гомдол гаргажээ.

Тодруулбал түүнийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан илтэд гүтгэсэн, худал мэдээлэл тараасан учраас шалгаж өгнө үү хэмээн цагдаагийн байгууллагад хандсан байх юм.

УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаагийн хувьд Монголд байхгүй, гадаадад яваа бололтой. Төмөр замын ажилчид дунд тархсан коронавируст халдварын голомт эрчимтэй тархаж буй энэ үед огт харагдахгүй байгаа. Харин түүнийг орлож нэгдүгээр орлогч И.В.Милостных ийнхүү дураар дургиж буй бололтой. Мэдээж дураараа дургих эрх мэдлийг нь Д.Жигжиднямаа дарга нь өгсөн нь тодорхой.

Үнэхээр ОХУ-аас ирсэн хүмүүсээс шинжилгээ аваагүйгээс энэхүү төмөр зам дагасан халдвар тарсан бол маш том хариуцлагын асуудал яригдана. Гэтэл УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн зүгээс учир байдлыг тодруулж, хариуцлагаа хүлээн зөвшөөрч, буруугаа ухамсарлахын оронд үнэн бодит мэдээлэл өгсөн эрүүл мэндийн салбарын албан тушаалтныг цагдаад өгч буй нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button