ЭРҮҮЛ МЭНД

ТАНИЛЦ:Хөл хориог дахин 14 хоног сунгах ЭМЯ-ны санал

ЭМЯ-наас Монгол Улсад бүртгэгдээд буй коронавирусийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа УОК-т өчигдөр хүргүүлжээ. Тодруулбал хөл хорионы хугацааг дахин 14 хоногоор сунгах санал хүргүүлсэн байна. Уг саналыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Нэг. 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 15-ны өдрийг хүртэл дараах арга хэмжээг хэрэгжүүлэх саналтай байна. Үүнд:

  • Төмөр замын дагуух бүс нутагт бүртгэгдсэн Сovid-19-ийн кластер тархалтын цар хүрээг цомхотгох, хязгаарлах, бусад аймаг орон нутагт тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор хөл хорионы дэглэмийг арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс дахин 14 хоногоор сунгах;
  • Дотоодын халдварын өвчлөлийн тархварзүйн нөхцөл байдлаас харахад гэр бүлийн ойрын хавьтал зэрэг удаан хугацаанд хамт байгаа хүмүүсийн дундах өвчлөл өндөр байгаа тул цаашид энэ эрсдэлт бүлэгт чиглэсэн идэвхтэй тандалтыг эрчимжүүлэх;
  • Одоогоор бүртгэгдээд байгаа дотоодын халдварын нөхцөл байдлаас харахад гэр бүл, караоке, орон сууцны хороолол, бариа засал зэрэг агааржуулалт, салхижуулалт муутай хаалттай орчинд хүмүүс удаан хугацаанд хавьтал болоход халдвар ихээхэн тархах байдал ажиглагдаж байгаа тул цаашид энэ халдвартай тэмцэх, сэргийлэх, арга хэмжээг төлөвлөхөд анхаарах;
  • Манай улсад хүйтэн сэрүүний улирал эхэлж хаалттай битүү орчинд олноор цугларч ажиллаж амьдрах нь цаашид ихээхэн эрсдэл дагуулж болзошгүй байгаа тул агааржуулалт, салхижуулалтыг сайтар хийх талаар анхаарах шаардлагатай.
  • Айл өрх, албан байгууллага, цэргийн анги, хорих анги, асрамж, халамжийн төвүүд зэрэг эрсдэлтэй цэгүүдэд тавих хяналтыг сайжруулах.

Хоёр. 2020 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс хойш дараах арга хэмжээг хэрэгжүүлэх саналтай байна.

Халдварын тархварзүй болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөхцөл байдал, үнэлгээний үр дүнд нь үндэслэн:

  1. Халдвар илрээгүй аймаг, орон нутаг;
  2. Зөөвөрлөгдсөн, алаг цоог өвчлөл бүхий аймаг, орон нутаг;
  3. Кластер өвчлөл бүхий аймаг, орон нутаг;
  4. Хүн амын дундах тархалт бүхий аймаг, орон нутаг гэсэн байдлаар ангилж, тусгайлсан арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх. Үүнд:
  5. Халдвар илрээгүй аймаг, орон нутагт: өвчлөл огт бүртгэгдээгүй аймгуудад хорио цээрийн дэглэмийг цуцлаж, өдөр тутмын амьдралын хэвийн үйл ажиллагааг эргэн сэргээх.
  6. Зөөвөрлөгдсөн, алаг цоог өвчлөлтэй аймаг, орон нутагт: хорио цээрийн дэглэмийг үе шаттай сулруулах замаар өдөр тутмын амьдралын хэвийн үйл ажиллагааг эргэн сэргээх.

Ингэхдээ сургууль, цэцэрлэг, урлаг соёл, спорт, баар, цэнгээн, үзвэрийн газрын үйл ажиллагаа зэрэг олон хүнийг хамарсан арга хэмжээг нээхгүй байх.

Covid-19-ийн эрсдэл өндөртэй бүс нутаг руу зорчих хөдөлгөөнийг тодорхой хүрээнд хязгаарлах, зайлшгүй шаардлагатай үед халдварын сэргийлэлт, хяналтын зааврыг баримтлах.

Эрсдэл багатай бүс нутгаас халдварын дунд болон өндөр эрсдэлтэй бүс нутагт удаан хугацаагаар ажиллаж амьдрах, эргэж нутаг буцахгүй иргэдийг ямар нэг шинжилгээ, хүндрэлгүй шууд нэвтрүүлж байх.

  1. Кластер өвчлөл бүхий аймаг, орон нутагт: төмөр замын дагуух бүс нутагт бүртгэгдсэн Covid-19-ийн кластер тархалтын тархварзүйн тухайн үеийн нөхцөл байдалд уялдуулан хөл хорионы дэглэмийг үе шаттай сулруулах, ажил амьдралын хэвийн үйл ажиллагааг эргэн сэргээх.

Энэ үед сургууль, цэцэрлэг, урлаг соёл, спорт, баар, цэнгээн, үзвэрийн газрын үйл ажиллагаа зэрэг олон хүнийг хамарсан арга хэмжээг нээхгүй байх.

Covid-19-ийн эрсдэл багатай бүс нутагт зорчих хөдөлгөөнийг тодорхой хүрээнд хязгаарлах, зайлшгүй шаардлагатай үед халдварын сэргийлэлт, хяналтын зааврыг баримтлах.

Нийслэл хотоос Covid-19-ийн эрсдэл багатай бүс нутагт буцаах иргэдийг Covid-19 илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулах, нутаг буцсан иргэдийг гэрт нь 14 хоног тусгаарлах, шинж тэмдгийн тандалтыг өдөр бүр хийх.

4.Хүн амын дундах тархалт бүхий аймаг, орон нутагт: хөл хорионы дэглэм (бүх нийтийн бэлэн байдал), тусгайлсан арга хэмжээг хэрэгжүүлэх саналыг хүргүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button