УЛС ТӨР
Хөл хориог сунгах эсэхийг маргааш Засгийн газрын хуралдаанаар шийднэ
Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжих хугацааг арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгасан. Энэ хугацаа ирэх мягмар гариг буюу 12-р сарын 1-нд дуусч болж байгаа учраас арваннэгдүгээр 29-н буюу маргааш Засгийн газрын хуралдаанаар хатуу хөл хориог сунгах эсэхийг эцэслэн шийдэх юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамны зүгээс хатуу хөл хорионы хугацааг дахин 14 хоногоор сунгах саналыг гаргаад байна. Энэхүү саналыг өнөөдөр УОК-оор хэлэлцсэн байна. Улмаар маргааш Засгийн газрын хуралдаанаар эцсийн шийдвэр гарна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.