Нийгмийн

Архангайд тэг зогсолт хийсэн сумдаар дамжин өнгөрөх автомашиныг нэвтрүүлнэ, зогсохыг хориглоно

Архангай аймгийн Батцэнгэл суманд ковид-19 вирусийн хоёр тохиолдол бүртгэгдлээ. Үүнтэй холбоотойгоор тус аймгийн Засаг даргын тамгын газраас сошиал хаягаараа дамжуулан мэдээлэл өглөө. Тодруулбал,
-Нэг хот айлын 9 иргэнээс шинжилгээ авсанаас аав хүү 2-ын хариу /18:00 цагт/ эерэг гарлаа.
-Батлагдсан хоёр тохиолдолд ямар нэгэн зовиур илрээгүй биеийн байдал сайн байна.
-Иргэн мал малладаг ба хөл хорио тогтоохоос өмнө хот орсон байв.
-Энэ сарын 15-ны өдөр өөрийн хувийн унаанд дэлгүүрийн хүнс тээвэрлэн ирсэн.
-Өчигдөр /11-27/ ХӨСҮТ-ээс ирсэн батлагдсан тохиолдлын 1-р хавьтагч Батцэнгэл суманд ирсэн гэх мэдээллийн дагуу шуурхай бүлэг гарган ажилласан.
-Тандалт судалгааны баг нэгдүгээр хавьтлын 52 иргэнийг олж тусгаарласан.
-Хоёрдугаар хавьтлын 102 иргэнийг тогтоож гэрийн хорионд оруулсан.
-Ихтамир сумын 3 иргэн батлагдсан тохиолдлын гэрээс идэш авах зорилгоор ирээд буцсан.
-Батцэнгэл, Ихтамир сумд хөл хорио тогтоож, ТЭГ зогсолт хийсэн.
-Дээрх хоёр сумдад ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил бүрэн хийгдсэн.
-Нийт тохиолдлын 80 хувь Батцэнгэл суманд тогтоогдсон тул PCR шинжилгээний лабораторийг тус суманд байрлуулж, бүх тохиолдолд шинжилгээ авч ажиллана.
-Хавьталд тодорхойлсон иргэдийн явсан замын зураглал гарган ажиллаж байна.
-Зураглалд бусад сумдаар зорчсон тэмдэглэл гарсан даруйд хариу арга хэмжээ авч ажиллана.
-Тэг зогсолт хийсэн 2 сумаар дамжин өнгөрөх тусгай зөвшөөрөлтэй автомашиныг нэвтрүүлнэ. Зогсохыг хориглоно.
-Орон нутгийн иргэдээ татан авах ажиллагаа тодорхой шийдвэргүй байна.
-Орон нутгийн хэмжээнд хүнсний нөөц хангалттай байна.
-Иргэд маань дархлаагаа дэмжиж, гэртээ байх нь халдвар тархахгүй байх хамгийн том боломж юм шүү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button